"Том мөрөөдөл" ТББ-ын тэргүүн Ц. Пүрэвжаргал "Бадамлянхуа хүүхдийн төв"-ийн үйл ажиллагаатай танилцаж, тусламж үзүүллээ.

Бадамлянхуа асрамжийн төв нь эмзэг, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд суурь тусламж үзүүлэх, мөн дунд сургуулийн хүүхдүүдэд сайн боловсрол, бие даасан байдал, амьдрах ухааны сургалт явуулах зэрэг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаан дээр голчлон төвлөрч ажилладаг юм.

 

 

1993 онд Йогийн багш Диди Ананда Калика Монголд анх ирэхдээ ноорхой хувцастай, халтар царайтай, өлөн зэлмүүн багачууд хотын  гудамжаар хараа хяналтгүй хэсүүчлэхийг хараад сэдхэл нь ихэд эмтэрсэн учир Бадамлянхуа төвийг байгуулжээ. Түүнээс хойш өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.