SPS телевиз эх үрсийн баярыг тохиолдуулан

SPS HD телевиз спортод хайртай хүүхэд багачуудын дунд “Миний хайртай тамирчин” гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

Миний хайртай тамирчин уралдаад 7-10, 11-13 гэсэн 2 насны ангилалд гар зураг, зохион бичлэг гэсэн 2 төрлөөр явагджээ.

Энэхүү уралдааны зорилго нь спортын эерэг нөлөө, ач тусыг хүүхэд багачуудад таниулж сурталчилах, спортлог, эрүүл, эерэг амьдралын дадалд уриалах юм.